“Чингис хаан” нисэх буудалд Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулав
Чихэнд чимэгтэй
2022-10-27
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойш Буянт-Ухаа дахь "Чингис хаан" нисэх буудлыг өөр зориулалтаар ашиглах болсон билээ. Тэгвэл тус буудалд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд хотын төв рүү түгжирч явахгүйгээр төрийн үйлчилгээ авахаар боллоо. Тус төвөөс иргэд 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.