Энэтхэгийн тэрбум дахь хүүхэд эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна
Чихэнд чимэгтэй
2022-10-27
Энэтхэгийн Дели хотын “Сафдаржунг” эмнэлэгт 2000 оны 5 дугаар сарын 10-нд тус улсын тэрбум дахь иргэн мэндэлж байв. Охиныг Асто Арора гэдэг бөгөөд өдгөө 22 нас хүрчээ. Түүнийг мэндлэхэд охины ээж Анжана Ароратай очиж уулзсан “BBC” агентлагийн сэтгүүлч Гита Пандей тэднийд дахин зочилжээ. Охин саяхнаас хувийн эмнэлэгт сувилагч хийх болсон байна. Тэрбээр “Би эмч болохыг хүсч байсан ч эцэг эх минь намайг хувийн сургуульд сургах боломжгүй байсан тул сувилагч болохоор шийдсэн” хэмээн сэтгүүлчид ярьжээ. А.Арора охин сургуульд орсон хойноо л Энэтхэгийн тэрбум дахь иргэн гэдгээ мэдсэн гэнэ. НҮБ-ын Хүн амын сангийн өдрөөр телевизийнхэн сургууль дээр нь ирж хэлэх хүртэл тэрбээр энэ тухай мэддэггүй байжээ. Тэр сүүлийн жилүүдэд Энэтхэгийн хүн амын хурдацтай өсөлтөд тэдний соёл хэрхэн нөлөөлж байгаа талаар олон нийтэд хүргэхийг хичээх болжээ. А.Арора энэ талаар “Хүү эцгийнхээ нэрийг авч явдаг гэж үздэгээс болоод айл бүр хүүтэй болох хүртлээ охин төрүүлдэг” гэсэн байна. Мөн хүн ам эрчимтэй өсөж байгаа нь сургууль, коллеж, ажилд ороход ихээхэн өрсөлдөөн үүсгэж байгааг дурджээ. Өдгөө Энэтхэг улсын хүн ам 1.4 тэрбум болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.