Өвөр Монголын цагаан идээний үйлдвэрлэлд 1.5 тэрбум юань эргэлдэж байна
Чихэнд чимэгтэй
2022-10-27
ӨМӨЗО-ны Зах зээлийн хяналтын товчооноос мэдээлснээр 2020 оноос хойш тус оронд цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тусгай арга хэмжээ зохион байгуулснаар эдүгээ тус салбарын бараа эргэлт 1.5 тэрбум юаньд хүрсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд цагаан идээний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулах, хяналт шалгалтыг бэхжүүлэх, гэр бүлийн чанартай жижиг цехүүдийг дэмжих, орон нутгийн онцлог шинж чанартай сүүний үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэгтгэн бэхжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулсан бөгөөд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан ААН-ийн тоо 16-аас 27 болж, тусгай зөвшөөрөлтэй жижиг цехийн тоо 746-аас 1355, энэ салбарт ажиллагсдын тоо 2000-аас 4500 гаруй болж нэмэгдсэн байна. 2020 онд тус салбарын бараа эргэлт 607 сая юань байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.