BBC агентлаг Монголын буган хөшөөний тухай
Чихэнд чимэгтэй
2022-10-27
Английн BBC агентлаг “Travel” буландаа дэлхийн өнцөг булан бүрт буй эртний ариун дагшин байгууламжуудаас тавыг нь онцлон тайлбарласан “Тахилгын таван газар” нэртэй нийтлэл гаргажээ. Тэрхүү таван газрын нэгэнд манай Хөвсгөл аймагт байдаг Уушгийн өврийн буган хөшөөд оржээ. Канадын гэрэл зурагчин Крис Рэйниер сүүлийн 40 жил дэлхий даяар явж эртний байгууламж, тайлга тахилгын газруудын зургийг авснаа “Ариун дагшин газар: Амьдралын утга учрыг бэдрэхүй” хэмээх ном болгон хэвлүүлсэн бөгөөд BBC дээрх таван газрыг чухам уг номоос сонгожээ. Уг тавд Уушгийн өврийн буган хөшөөдөөс гадна ОХУ-ын Чукоткад халимын аварга том яснуудыг газарт зоож байгуулсан 2000 жилийн настай тахилын газар, Саудын Арабын эртний Хэгра хотод байдаг эртний хаадын тахилын сүм, АНУ-ын Юта мужийн агуйн ханан дахь эртний хүмүүсийн гарын алганы зосон дардас, Камбожийн Ангкорват чулуун хийд, МЭӨ I зуунд Туркийн Немрут ууланд байгуулсан хаадын оршуулга, тахилгын цогцолбор байгууламж оржээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байдаг Уушгийн өврийн буган хөшөө, тахилгын байгууламж нь насны хувьд хоорондоо олон зуун жилийн зайтай 14 буган хөшөөтэй бөгөөд хамгийн эртнийхийг нь МЭӨ 9 дүгээр зуунд бүтээсэн гэж үздэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.