Эмэгтэй цагдаа дэлхийн аварга болов
Чихэнд чимэгтэй
2022-10-27
Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээнд цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Ц.Мөнхзул алтан медалийн эзэн боллоо. Энэ сарын 12-ноос 28-ныг хүртэл Египетийн Каир хотод болж байгаа тус тэмцээнээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 25 метрт том калибрын гар бууны дасгалд есөн тамирчин оролцсоноос Төв аймгийн цагдаа, ОУХМ Ц.Мөнхзул 585 оноогоор тэргүүлсэн байна. Мөн тус тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.