images

АНУ-ын шинэ Элчин сайд Богд ууланд гарч овоонд чулуу өргөв

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2022-10-27


   АНУ-аас Монгол улсад суух шинэ Элчин сайд Ричард Буанган өчигдөр буюу 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулсан билээ. Тэгвэл мөн өдөр тэрбээр Богд ууланд гарч, овоонд чулуу өргөжээ. Энэ тухайгаа тэрбээр “Намрын төгсгөл айсуй иржээ. Монголчуудын хэрэглэж заншсан билгийн тооллоор өнөөдөр намрын адаг сарын шинийн нэгний бэлгэшээлт өдөр тохиож байна” хэмээн ”Twitter” хуудсандаа жиргэсэн байна. АНУ-ын өмнөх элчин сайд М.Клечэски мөн Монголын түүх уламжлал, ёс заншилд туйлын хүндэтгэлтэй ханддаг хүн байв.

   Р.Буанган нь 1975 онд АНУ-ын Сан-Диего хотод төрсөн, филиппин гаралтай. Техас мужийн Остин хотын Сэнт Эдвардсын их сургуулийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр дүүргэжээ. 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байгаа бөгөөд Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн гүйцэтгэх туслахаар ажиллаж байв. Улмаар Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны дэд даргаар ажиллаж байгаад энэ албанд томилогджээ. Өнгөрсөн хугацаанд томилолтоор Израиль, Хятад, Франц, Зааны ясан эрэг улсуудад ажиллаж байсан, франц, испани, хятад хэлтэй мэргэжлийн дипломатч хүн юм. 

    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Гүрэн нь их байх тусмаа элч нь эгэл энгийн байж чадах юм. Бодлого нь тэр хирээр чамбай байгаа. Манай хойд хөрш зайлуул бидэнтэйгээ таарсан бүдүүн, хадуун, ихэрхүү юм.

    2022-10-27

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.