“Аз Хур”-ын 72 цаг эхлэв
Чихэнд чимэгтэй
2022-10-28
“Аз Хур” номын их дэлгүүрийн “72 цаг, 72%” худалдаа өнөөдөр эхлэв. 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа буюу дараа дараагийн 2017, 2019 онд зохиогдон хэдийнэ уламжлал болсон энэ арга хэмжээ цар тахлаас шалтгаалан жил өнжсөний дараа 4 дэх удаагийнх нь ийнхүү эхэлж байна. Анх зохиогдсоноосоо эхлээд номын хорхойтнуудын нэг ёсны баяр болсон энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн хэдэн арван мянган хүн цуглан гурван өдрийн турш буюу 72 цаг тасралтгүйгээр номын далайд умбадаг нь уламжлал болжээ. “Зөв үрийг номоос” уриатай энэ арга хэмжээ өнөө жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан онцлогтой болж байна. Өнөөдөр эхэлсэн худалдаа 31-ний Даваа гараг хүртэл өдөр бүр 8-00 цаг хүртэл, сүүлийн өдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр 8-16 цаг хүртэл үргэлжилж 72 цагийн турш болдог уламжлалаа хадгалахаар “Аз Хур” компанийнхан шийджээ. Компанийн пэйж хуудсаар мэдээлснийг үзвэл энэ дөрвөн өдрийн худалдаанд хямдралгүй ном гэж нэг ч үгүй, бүх ном өөр өөр буюу 10, 30, 50, 72 хувиар хямдрах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.