Соёлын өвийг дижитал лабораторид хадгална
Чихэнд чимэгтэй
2022-10-28
ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль соёлын өвийг хадгалах, хамгаалах хоёр лабораторитой болжээ. Нэгэнд нь органик бус соёлын өвийг хадгалж хамгаалах бол нөгөөд нь соёлын өвийг дижитал хэлбэрээр хадгалах гэнэ. Өчигдөр нээлтээ хийсэн уг лабораторийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр байгуулжээ. Тус лабораторид 3D лазер сканнераар бүртгэл хийх, цуглуулсан мэдээлэл, датагаа гурван хэмжээст обьект болгох, сэргээн засварлах, хэвлэх зэрэг бүхий л шинэ технологийг ашиглах боломжтой болсон байна. Мөн том оврын барилга байгууламж, сүм хийд зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг алсын зайн сканнер, төрөл бүрийн 3D printer, өндөр чанартайгаар баримтжуулах дрон, өндөр хүчин чадал бүхий сервер, компьютер зэргээр тоноглогджээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр энэ талаар хэлэхдээ “Манай орны соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн, технологид суурилсан анхдагч лабораториудын тоонд зүй ёсоор орно” хэмээн тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.