Хүүхдийн паркийг тохижуулахад үндэсний компаниудыг урив
Чихэнд чимэгтэй
2022-10-28
"Рио Тинто Монголиа" компани Хүүхдийн паркийн 10.2 га газрыг ногоон байгууламж болгох ажлыг эхлүүлээд буй. Уг ажлын хүрээнд зураг төсөл, бүтээн байгуулалт хийх, түүхий эд бэлтгэн нийлүүлэх компаниудыг хүсэлтээ ирүүлэхийг урьжээ. Захиалагч зөвхөн хүсэлт гаргасан компаниудаас сонгон шалгаруулах бөгөөд ирэх сарын 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх ёстой ажээ. "Рио Тинто" Улаанбаатар хотод нийтэд нээлттэй, ногоон орон зайг бүтээхэд үндэсний компаниудыг өргөнөөр оролцуулахыг зорьж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.