Шилмэл малын эзнийг Европт аялах эрхээр шагнав
Чихэнд чимэгтэй
2022-10-28
"Шилмэл мал-2022" үзэсгэлэн худалдаанаас ашиг шимт малын шилдгүүдээ шалгаруулжээ. Тухайлбал Дундговь аймгийн “Өндөршил” адууны омог, Хулд сумын “Олдохын хүрэн бор” тэмээний омог, “Сайнцагаан” хонины омог, Говь-Угтаал сумын эм ямаа гойд ашиг шимтэй малаар тодорсон байна. Үүнээс ноолуурын ямааны тэргүүн байрыг “Говь” ХК Европоор аялах эрхийн бичгээр шагнажээ. Мөн шагналт байр эзэлсэн тэмээ болох “Олдохын хүрэн бор” нь Дундговийн малчин Б.Баянжаргал, С.Батжаргал нарынх байжээ. Уг арга хэмжээ анх удаа цахимаар болж байгаа бөгөөд, нийт 16 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуй нэгжийн 128 толгой мал оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.