1700 га газрыг эргэлтэд оруулжээ
Чихэнд чимэгтэй
2022-10-28
Завхан аймгийн Түдэвтэй сум малчдадаа энэ хавар 500 га тариалангийн газар эзэмшүүлсэн билээ. 1990-ээд оноос хойш зогсонги байдалд орсон салбараа сэргээхээр тус сум өнгөрсөн жилээс малчдадаа тариалангийн газар олгож эхэлсэн юм. Тус сум 2.5 мянган га газарт малын тэжээл, хүнсний ногоо тариалсан туршлагатай аж. Одоогоор суманд малын тэжээл тариалахаар гурван аж ахуйн нэгж, малчдын гурван бүлэг хоршоо 1700 га газрыг эргэлтэд оруулаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.