images

Ирэх онд ноос ноолуурын салбарт 4400 ажлын байр бий болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-29


     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг батлуулжээ. Тус техникийн зохицуулалтад ирэх оноос экспорт, импортоор зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэхээр болсон байна. Нийтдээ 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөлийг бий болгож байгаагаас, 2.5 сая бэлэн бүтээгдэхүүнд 600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн байх юм. Ингэснээр 4400 ажлын байр шинээр нэмэгдэж, тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.