“Төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах” төсөлд БНСУ-тай хамтарна
Чихэнд чимэгтэй
2022-10-29
Үндэсний статистикийн хороо БНСУ-ын Статистикийн газартай хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах” төсөлд хамтран ажиллахаар болсон байна. Өмнө нь “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем-Монсис” төслийг тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байв. Ингэхдээ тус улсын Засгийн газрын санхүүжилтээр www.1212.mn статистикийн цахим мэдээллийн санг 2012 онд нэвтрүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.