Монгол улс цөмийн зэвсэггүй орны статусаа дахин бататгав
Чихэнд чимэгтэй
2022-10-31
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган энэ сарын 28-нд болж өнгөрлөө. Тус хуралдаанаар манай улсын санаачилсан “Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Түүнчлэн цөмийн зэвсэггүй байр суурийг дэмжих зорилгоор 2000 оны цөмийн зэвсэгтэй таван улсын хамтарсан мэдэгдэл, 2012 оны хамтарсан тунхаглалын ач холбогдлыг тус тус тодотгон хэлэлцжээ. Энэ тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам хэлэлцэн баталдаг уламжлалтай юм. Энэ жилийн чуулганаар нийт 46 улс хамтран зохиогчоор нэгдэн орсон байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.