images

Энхийг сахиулагчийн гэрийн хашааг шинэчлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-31


     Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй зэвсэгт хүчний алба хаагч Д.Ганхуягийн ар гэрт ангийн удирдлага, хамт олноос нь дэмжлэг үзүүлж гэрийнх нь хашааг нь шинэчлэн засварлаж өгчээ. Хуучирсан банзан хашааг нь буулгаж 32 кв.м талбайд шинээр блокон хашаа босгосон байна. Д.Ганхуяг Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн мото буудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн радио станцын дарга бөгөөд түүний хамт олон нь санаачлан тусалсан нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.