images

ТҮК-ийн 802 ажилтан цас цэвэрлэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-31


     Нийслэл хотын гудамж талбайд тогтсон цас, мөсийг цэвэрлэхээр өчигдөр тусгай зориулалтын 53 машин техник, 802 зам талбайн үйлчлэгч ажилласан байна. Нийслэлд өчигдөр үүрийн дөрвөн цагаас цас орж эхэлсэн бөгөөд 197,4 тонн давс,  53,6 тонн бодис цацаж,  хариуцсан хэсгийн зам талбайг аюулгүй болгожээ. Энэ жилийн тухайд давс, бодис цацах зориулалтын техник шинээр суурилуулж, тусгай зориулалтын авто машинуудыг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа нь энэ юм. Энэ сарын байдлаар Нийслэлийн тохижилт үйлчилгээний компаниудад давс, бодисын үлдэгдэл, нөөц 2719 тонн давс, 2160 тонн бодис байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.