images

Хоккейн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Монголд авчрав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-31


     IIHF буюу Олон улсын хоккейн холбооны уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Тус хурлаар Ази, Далайн орнуудын хоккейн спортын стратеги төлөвлөлтийн талаар хэлэлцсэн бөгөөд манай улсыг төлөөлж, Монголын Хоккейн холбооны дасгалжуулагч А.Мэргэн оролцжээ. Энэ үеэр манай улс U18 насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний эрхийг эх орондоо зохион байгуулахаар хүлээн авсан байна. Цар тахлын улмаас хоёр улирлын турш завсарласан тэмцээн энэ онд Тайландад 20 хүртэлх насны залуучуудын дунд болсон юм. Ирэх оноос дахин хоёр улсад зохион байгуулахаар тов зарласны нэг нь манай улс аж. Тэмцээнийг 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 5-ны хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд 9 орны 198 тамирчин Улаанбаатар хотноо ирэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.