images

Парисын Олимпод ажиллах 45000 сайн дурын ажилтан шалгаруулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-10-31


     XXXIII дахь удаагийн Зуны Oлимпын наадам 2024 оны долдугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд Францын нийслэл Парис хотноо болно. Тэгвэл наадам зохион байгуулах хорооноос сайн дурын 45 мянган ажилтныг дэлхийн өнцөг булан бүрээс шалгаруулж авахаа зарлалаа. Сайн дурын ажилчид нь үзэгчид, тамирчдыг галт тэрэг, онгоцны буудлаас тосон авч тамирчдын хотхон, бэлтгэл хийх ордон, тэмцээн болж буй газар, хэвлэл мэдээллийн төвд замчилна. Мөн улсуудын тамирчид, төлөөлөгчдийг машин болон есөн хүний суудалтай микро автобусаар байр хооронд тээвэрлэх юм байна. Олимпын үзэгчдэд зориулан спорт, урлагийн хөтөлбөр, шаардлагатай бусад мэдээллийг өгч, төлөөлөгч, сэтгүүлчдэд хориотой бүсэд нэвтрэх эрх өгөх, өргөдөл боловсруулах, карт хэвлэх, харилцааны хэрэгслийг шалгах зэрэг ажил хийж болох аж. Харин зөвхөн тамирчид болон тэмцээнтэй холбоотойгоор оноо, цаг зэрэг өгөгдөл оруулах, талбайд тоглож буй тамирчдад туслах буюу теннисний бөмбөг авч өгөх, допингийн хяналтын үеэр тамирчдыг дагалдах, тамирчдад эмнэлгийн тусламж үзүүлж буй ажилчдад туслах юм байна. Эрүүл мэндийн салбарын хүн мөн бол энэ чиглэлээр сайн дурын ажил хийх эрхтэй. Сайн дурын ажилтан шалгаруулах өргөдлийг Paris2024.org албан ёсны сайтад ирэх оны гуравдугаар сард байршуулна. Өргөдлийг 6-8 долоо хоногийн хугацаанд хүлээж аваад зун нь эхний шатны сонгон шалгаруулалтыг хийж дуусгах аж. Харин эхний шатанд тэнцсэн хүмүүстэй намар нь холбогдож ярилцлага хийнэ гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.