Доналд Трамп Элон Маскад баяр хүргэв
Анд нөхдийн мэдээ
2022-10-31
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп Twitter-ийг өөрийн эзэмшилд авсан явдалд Элон Маскад баяр хүргэж буйгаа илэрхийлээд “Өөрийн гэсэн бие даасан бодолтой, эрүүл ухаантай хүн Twitter-ийг эзэмших болсонд баяртай байгаа”-гаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Мөн тэрээр “Одоо Twitter элдэв сөрөг үзэл бодолтнууд болон хуурамч нэр нүүртнүүдээс салахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчдийн тоо багасах мэт боловч илүү сайжирч эрүүл болох юм. Би үнэнд дуртай” гэжээ.
Өмнөх сонгуулийн дүнд бухимдсан Доналд Трампын дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж зүй бус авир гаргаж байсан бөгөөд үүний дараахан олон нийтийг элдэв зүйлд өдөөн турхирах магадлалтай гэх шалтгаанаар Доналд Трампын Twitter хуудсыг хаасан юм. Энэ тухайд Элон Маск “Маш бүдүүлэг үйлдэл. Түүний Twitter хуудсыг сэргээх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ. Доналд Трамп Twitter-ийн маш идэвхтэй хэрэглэгч бөгөөд 9 сая гаруй дагагчтай байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.