Ерөнхий сайд “хатагтай” юу, “ноён” уу?
Чихэнд чимэгтэй
2022-10-31
Шинээр сонгогдсон Италийн анхны эмэгтэй ерөнхий сайд Жорж Мелони өөрийн нэрийн өмнө хатагтай биш ноён гэж байх шаардлагыг төрийн байгууллагууддаа илгээсэн хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Гэвч мөн өдөр нь ерөнхий сайдын ажлын албанаас дахин албан бичиг илгээж өмнө явуулсан албан бичгийг хэрэгсэхгүй байхыг хүсчээ. Энэ талаар ерөнхий сайдын ажлын албанаас тайлбар хийхдээ“Ерөнхий сайдын албан ёсны албан тушаал, нэрийг дуудахдаа “ноён ерөнхийлөгч” хэмээн дуудаж болох тухай мэргэжилтнүүд зөвлөсөн байсан. Гэвч ерөнхий сайд өөрөө үүнийг хүсээгүй тул тэрхүү зөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон” гэжээ.
Үүнээс өмнөхөн шинэ ерөнхий сайд ажлаа хүлээж авсны дараахан түүний ажлын албанаас гарсан анхны албан бичиг дээр ерөнхий сайдын нэр, албан тушаалыг дурдахдаа итали хэлэнд эмэгтэй хүний заадаг /la/ угтвар биш эрэгтэй хүнийг заадаг /il/ угтвар залгасан байсан юм. Жорж Мелони анхны эмэгтэй ерөнхий сайд болсноор Итали улсад эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө нэг алхам урагшилсан гэж үнэлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.