images

Австралид Монголын соёлыг сурталчлав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-01


    Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаа, Канберра дахь дипломат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the world” Элчин сайдын яамдын нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын Элчин сайдын яам оролцжээ. Уг өдөрлөгөөр 400 гаруй хүн монгол соёлтой танилцсан байна. Элчин сайдын яамнаас Монголын тухай богино хэмжээний баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, морин хуур, хөөмий, үндэсний бүжгийн тоглолт, шагайн харваан наадгай үзүүлж, үндэсний хувцас сонирхуулан хоол, идээ ундаагаар дайлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.