Монгол, Солонгос зураачдын контемпорари үзэсгэлэн болно
Чихэнд чимэгтэй
2022-11-01
Монгол, Солонгос зураачдын хамтарсан “Artscape” контемпорари үзэсгэлэн энэ сарын 5-нд гарна. Үзэсгэлэнд И Ён Жүн, Ж.Шижирбаатар, Д.Дуулал нар бүтээлээ дэлгэх бөгөөд 3D медиа урлагийг уран зурагтай хослуулснаараа онцлог юм. Контемпорари уран бүтээлч Ж.Шижирбаатар нь 2018 онд “Жихүүцэл-Тайвшрал”, 2022 онд “Нам гүм” үзэсгэлэнгээ гаргажээ. Харин сюрреалист, контемпорари уран бүтээлч Д.Дуулал өнгөрсөн онд “Мэдрэхүйд эс тогтох оршихуй” бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ дэлгэсэн билээ. Мөн Солонгосын абстракт зураач И Ён Жун бие даасан 10, хамтарсан 30 гаруй үзэсгэлэн гаргасан байна. Тэрбээр Нью-Йоркийн их сургуулийг зураач мэргэжлээр төгсөөд Балтиморийн их сургуульд магистр хамгаалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.