Ази, Европыг холбосон 745 километр авто замтай боллоо
Чихэнд чимэгтэй
2022-11-01
Өнөөдөр Ази, Европыг холбосон транзит коридор, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 километр зам ашиглалтад орлоо. Тус зам БНХАУ-ын хилийн боомтоос ОХУ-ын хилийн боомт хүрнэ. Ингэхдээ нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжих бөгөөд цааш Новосибирск хүртэл 4500 км үргэлжилнэ. Авто замын барилгын ажлыг 2012 онд эхлүүлж Монгол улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьжээ. Энэ зам манай улсын авто тээврийн түүхэнд хэд хэдэн зүйлийн анхдагч боллоо. Тухайлбал, Бураатын даваанд анх удаа халтиргаанаас хамгаалах наалт авто замын хучилтад ашигласан байна. Мөн Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 километр замд гэрэлтүүлэгч бөмбөлөг ашигласан нь анхных боллоо. Хадны нуранги, чулуу зам руу орохоос хамгаалж 1300 метр хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлж 1400 метр бетонон хашаа барьсан нь мөн л хамгийн анхных болов. Энэ зам дагуу нийт 1848 метр урт 33 гүүр барьсан байна. Түүнчлэн мөнх цэвдэгтэй хэсгийн авто замын хучилт дор цэвдгээс хамгаалах хоолой суурилуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.