images

35 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-01


     Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 15 ажилтандаа 30 сая төгрөг, 20 ажилтандаа 20 сая төгрөг тус бүр олгож урамшуулжээ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны урьдчилгаа болон ипотекийн зээл гэсэн хоёр хэлбэрээр олгож байгаа нь энэ юм. Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар эдгээр асуудлыг шийдвэрлэх хөрөнгийг босгожээ. Мөн иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгосон бөгөөд банкны зээлийн шаардлага хангасан ажилчид ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.