images

Булганы төлөөлөгчид Беларусь улсад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж байна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-01


     Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймгийн хүнс, хөдөө аж ахуй, соёл урлаг, бизнесийн салбарынхан, сумдын Засаг дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Беларусь улсын Могилев мужид айлчилж байна. Могилев нь газар тариалан, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн муж бөгөөд Булган аймаг мөн газар тариалангийн аймаг боловч мэргэжилтэн дутагдалтай байдаг тул тус мужтай хамтран ажиллах, туршлага судлах сонирхол их байна хэмээн Засаг дарга орон нутгийн хэвлэлд ярьжээ. Хоёр тал мөн боловсрол, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар санал солилцож байна. Могилев муж, манай улсын хооронд сүүлийн жилүүдэд худалдаа идэвхжиж 2020 онд 179 мянган доллар байсан бол 2021 онд 1.6 сая, энэ оны эхний 9 сарын байдлаар 2.7 сая доллар болсон бөгөөд энэ нь гол төлөв газар тариалангийн машин механизмын импорт ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.