Япон, АНУ хоёр Монгол улсын ардчилал, гуравдагч хөршийн бодлогыг дэмжихээ илэрхийлэв
Чихэнд чимэгтэй
2022-11-01
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт өнгөрөгч Баасан гарагт Токио хотноо болж өндөрлөлөө. Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын талаас Төрийн департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан орлогч Марк Ламберт, Японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын ерөнхий захирал Т.Фүнакоши нар оролцжээ. Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав. “Гурван тал хоорондоо нягт харилцаатай байх хүсэл сонирхолдоо тууштай байгаагийн зэрэгцээ Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн эрх чөлөөт, нээлттэй байдлыг эрхэмлэн үзнэ гэдгээ дахин нотоллоо. Япон, АНУ хоёр Монгол улсын ардчилал, гуравдагч хөршийн бодлогыг дэмжихээ илэрхийллээ” хэмээн Төрийн департаментын вэбсайтад мөн өдөр нь нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.