images

"Рио Тинто" багш, оюутны хөтөлбөрийг 300 саяар дэмжинэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-01


     Өчигдөр МУИС  "Рио Тинто" ХХК-тай хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах гэрээнд гарын үсэг зурж, санамж бичиг байгуулжээ. Ирэх оноос МУИС гурван жилийн хугацаатай “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд "Рио Тинто" ХХК үүнд 300 сая төгрөгийн санхүүжилт олгох юм. 2020 оноос эхэлсэн энэ хөтөлбөрт нийт 137 багш, оюутан хамрагдаж, мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийсэн байна. Энэ хамтын ажиллагааг амжилттай болсон гэж дүгнээд талууд хөтөлбөрөө үргэлжлүүлж буй нь энэ юм. Мөн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.