Монголд тархи, дотор эрхтний хавдрыг туяагаар эмчилнэ
Чихэнд чимэгтэй
2022-11-01
Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын 23 дугаар уулзалт өчигдөр Улаанбаатарт эхэллээ. Форумын нээлтийн үеэр ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Ц.Уранчимэг дараа жилээс тархи, элэг, уушгины хавдрыг туяагаар эмчлэх болсон тухай мэдээлэв. Энэ төрлийн эмчилгээнд туяаны эмч, техникч, сувилагч зэрэг нийт таван хүн оролцдог бөгөөд одоогоор манай улсад 10 туяаны эмч, есөн техникч, дөрвөн эмнэлгийн физикч ажиллаж байгаа юм. Эмчилгээг явуулахын тулд хоёр шинэ шугаман хурдасгуур ХСҮТ-д авчирчээ. Хамгийн багадаа дөрвөн шугаман хурдасгууртай байж, нийт хүн амд хүртээмжтэй болох юм. Үүнтэй холбоотойгоор ирэх оноос долоо хүний бүрэлдэхүүнтэй багийг Японд сургахаар төлөвлөсөнөөр эхний эмч сургалтад хамрагдахаар тус орныг зорьсон байна. Мөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дахин нэг ийм төрлийн технологи нэвтрүүлэх гэнэ. Манай улсад жилд 6000 орчим хүн энэ төрлийн хавдраар нэмж бүртгэгддэг бөгөөд одоогийн байдлаар 1000 орчим хүн туяа эмчилгээ хийлгэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.