Монгол кино Оскарын наадамд
Чихэнд чимэгтэй
2022-11-02
Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэсэн "Эргэж ирэхгүй намар" кино 95 дахь удаагийн Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт Монгол улсаа төлөөлөн орж байна. Уг киноны найруулагчаар “Марко Поло” кинонд Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан ажилласан тухай “The Hollywood report” сайт мэдээлжээ. Академийн шагнал гардуулах ёслол 2023 оны 3 дугаар сарын 12-нд Лос-Анжелес хотод болох юм. Харин “Эргэж ирэхгүй намар” кино энэ сарын 11-нээс кино театруудаар гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.