images

Завхан аймаг Солонгосын Каннын хоттой хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-02


     Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Солонгосын Канвон мужийн Каннын хотын дарга Ким Ки Ёонг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд тус аймаг хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн Завхан аймгийн төлөөлөл эдийн засаг, техник технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн салбаруудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар тодруулжээ. Уулзалтаар саналыг Солонгосын тал дэмжиж ирэх оноос эхлэн тусгай төлөвлөгөөний хүрээнд салбаруудын мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, оюутнуудыг Солонгос улсад суралцуулахад хамтран ажиллах боломжтой гэжээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.