Байгаль хамгаалагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр батлав
Чихэнд чимэгтэй
2022-11-02
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 10 дугаар сарын 17-ны хурлаар байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, гэр бүл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан билээ. Үүнээс улбаалан 10 дугаар сарын 25-ны өдөр БОАЖЯ-ны сайдын тушаалаар “Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг албан ёсоор баталсан байна. Хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төрийн албаны зөвлөлийн яамнаас хяналт тавьж ажиллах гэнэ. Тус хөтөлбөрийг боловсруулахаар өнгөрөгч 3 дугаар сард байгаль хамгаалагчдын үндэсний чуулганаар ажлын хэсгийг байгуулсан нь түлхэц болсон аж. Чуулганд нийт 378 байгаль хамгаалагч оролцож, асуудал шийдлээ ярилцаж, шийдвэрлэх шатанд хүргэхүйц оролцож чаджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.