images

Монголын 12 мянган адуунд байршил тогтоогч зүүжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Ирландын “Globalstar” компани Монголын 12 мянган хурдан моринд байршил тогтоогчтой хүзүүвч зүүжээ. Хиймэл дагуулын “IoT” буюу интернетэд суурилсан энэ төхөөрөмжийг Монголоос гадна Казахстан, Киргизстаны хурдан морьдод зүүсэн байна. “IoT” гэдэг нь “Internet of things гэх үгийн товчлол бөгөөд энэ төхөөрөмжийг зүүсэн адууны байршлын өгөгдөл хиймэл дагуулаас ирсэн мэдээллээр байнга шинэчлэгдэх аж. Монгол морьдод байршил тогтоогч суулгасан талаар “Militaryaerospace.com” сайтад “Төв Азийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь морин уралдаан. Ялангуяа Монголын томоохон спорт юм. Хүн амын нягтаршил багатай тус оронд 4.5 сая морь хашлагагүй талбайд бэлчиж байгаа нь малчдын томоохон сорилт юм” гэжээ. Уг хүзүүвчийг морьдод зүүснээр тухайн адуу нэг километрийн радиус дотор сүргээсээ холдоход эзэнд нь мэдээлэл очих юм байна. Мөн нэг азарга адуунд нэг хүзүүвч байхад хангалттай гэжээ. Тус төхөөрөмжийг анх 2020 оны 1 дүгээр сард гаргаж мянган адуунд суулгаж байсан бол өдгөө 240 мянгад хүрчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.