images

Булган аймаг Беларусиас комбайн зөөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Булган аймаг Беларусь улсын Гомель хотын комбайны үйлдвэртэй хамтран ажиллахаар болжээ. "Гомсельмаш" гэх тус комбайны үйлдвэр нь 12000 гаруй ажилтантай Орос, Хятад, Казахстан, Монгол зэрэг олон улсад комбайнаа нийлүүлдэг, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэр юм. Тус аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг аймагтаа нийлүүлэхээр тохиролцсоны зэрэгцээ цаашдаа "Гомсельмаш" үйлдвэрийн албан ёсны төлөөлөгчийн эрхийг нь авч сэлбэгийн худалдаа, баталгаат засварын үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.