images

Бригадын генерал Г.Болор алба хаагч эмэгтэйчүүдийн клуб байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Монголын анхны эмэгтэй генерал Г.Болор батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж байгаа эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн клуб”-ийг байгуулжээ. Тус клуб сар бүрийн нэгний өдөр уламжлал болгон уулзалт цуглаанаа хийхээр товложээ. Энэ үеэрээ хувь хүний хөгжлийн лекц, хөдөлгөөнт бүжиг, йог зэрэг үйл ажиллагаанд клубээрээ оролцохоор санал гаргаж, тогтсон байна. "Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг тулах цэг юм гэж хардаг. Ихэнх эмэгтэйчүүд би энийг ч чадахгүй, энэ бүхэн надаас хол зүйл гэж өөрийгөө хайрцаглах тал түгээмэл анзаарагддаг. Энэ үзлээ л өөрөөсөө холдуулж чадвал манлайлагч болох эхний алхмаа хийж чадлаа гэж хараарай. Клуб байгуулагдаад хэдий хоёр хонож байгаа ч цаашдын үйл ажиллагаа, ажлынхаа төлөвлөгөөг гаргаад эхэлсэнд баяртай байна"  хэмээн бригадын генерал Г.Болор ярьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.