images

Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийг өдөр тутам үйлдэх боломжтой

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Түүний нэг нь Турк улсын Засгийн газартай хийх хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд өгсөн нь байв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд хүрээгээ тэлж, өргөжихийн хэрээр тогтмол нислэгийн тоог нэмж “Туркиш Эйрлайнс” компани шууд нислэг үйлдэж эхэлсэн билээ. Үүний үр дүнд манайд Турк улсаас энэ онд 2700 орчим жуулчин ирээд байгаа нь өмнөх жилийнхээс 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байсныг өдөр тутам болгох бүрэн боломжтой гэж үзээд, хэлэлцээрийн төсөлд тусгахаар болжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.