images

30 жил: Японы 725 сайн дурын ажилтан Монголд ирж ажиллажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гийн сайн дурын ажилтнууд Монголд ажиллаж эхэлснээс хойш 30 жил өнгөрчээ. Өнгөрсөн мягмар гарагт тус байгууллагын Улаанбаатар дахь байранд болсон уг ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд 200 гаруй хүн оролцжээ. Өнгөрсөн хугацаанд ЖАЙКА-гийн 725 сайн дурын ажилтан Монголд ирж ажилласан байна. Цар тахлын дэгдэлтээс шалтгаалан 2019 онд сайн дурын ажилтнуудын ихэнх нь Япондоо буцсан бөгөөд одоогоор Монголд сайн дурын дөрвөн ажилтан ажиллаж байна.

   ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнийг Японд эзэмшсэн мэргэжлийн ур чадвар болон хувь хүний төлөвшил зэргээр сонгон шалгаруулж, ойролцоогоор 2 сар хагасын хугацаанд хэлний болон өөр орчинд дасан зохицох сургалтанд хамруулдаг. Сургалтаа амжилттай дүүргэвэл албан ёсоор Монгол руу томилдог. 1992 оны 4 дүгээр сард Япон улсын сайн дурын хоёр залуу ажилтан анх томилогдон бөгөөд өнгөрсөн хугацаанд сайн дурын ажилтнууд Улаанбаатар хот болон орон нутагт эрүүл мэнд, боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, биеийн тамир-спорт, аж үйлдвэрийн хүний нөөцийг бэхжүүлэх ажиллаж ирсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.