images

Ж.Энхбаяр Ж.Байдений үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     АНУ-д айлчилж буй Монгол улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр ерөнхийлөгч Жо Байдений үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливантай уулзаж хоёр улсын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн талаар санал солилцсон тухай Цагаан ордны тараасан хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. АНУ нь Монгол улсын гуравдагч хөршийн хувьд эдийн засаг, хүрээлэн буй орчин, батлан хамгаалах салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх сонирхолтой байгааг ноён Ж.Салливан нотолсон байна. Талууд олон улс, бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар ярилцаж, хоёр талын өндөр түвшний уулзалтуудыг цаашид тогтмолжуулахаар тохиролцжээ.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.