Шинжилгээний лабораторийн дэргэд гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулна
Чихэнд чимэгтэй
2022-11-04
МҮХАҮТ-аас ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох цэгийг байгуулахаар ажиллаж байна. Экспортод гаргаж буй манай улсын гарал үүсэлтэй нүүрс, ашигт малтмалын дээжид лабораторийн шинжилгээ хийж гэрчилгээг нэг дороос олгох юм байна. Ингэснээр экспортлогч нар цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа аж. МҮХАҮТ нь БНХАУ-ын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалттай “CCIC MN” ХХК-тай Ашигт малтмалын шинжилгээний лаборатори байгуулж, дэргэд нь МҮХАҮТ-ын Гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулан ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.