images

“Алтайгаас Алатауд” гар бөмбөгийн тэмцээн болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-04


    Өнгөрөгч сарын 29-30-ны өдрүүдэд Казахстаны Алмата хотод гар бөмбөгийн тэмцээн  болж өндөрлөв. "Алтайгаас Алатауд" нэртэй тус тэмцээнд Монголоос болон Казахстан улсын томоохон хот, мужуудаас нийт 12 баг өрсөлджээ. Манай улсыг төлөөлж “Таванбогд”, “Цамбагарав” хоёр баг уг тэмцээнийг зорьсон байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсаас Казахстан улсад суугаа элчин сайд Д.Баярхүү, “Хэрлэн” клубийн ахмад тамирчин Досымбек Хатранулы, Баян-Өлгий аймгийг төлөөлж Е.Зангар нар оролцжээ. Тэмцээний тэргүүн байранд Алмата хотын баг түрүүлсэн бол Астана хотын баг 2 дугаар байр, Караганда хотын баг 3 дугаар байр, Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” баг 4 дүгээр байр тус тус эзэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.