images

Улсын хэмжээнд 500 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-04


     Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хийгдэж байгаа эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай танилцжээ. Энэ үеэрээ улсын хэмжээнд 501,739 иргэн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 274 мянга нь эмэгтэйчүүд байна гэдгийг хэлэв. Шинжилгээ, оношилгоонд хамрагдсан нийт хүмүүсийн үзлэгийн дүгнэлт гарч дуусахад 269 мянга нь өвчлөлтэй гэж гарчээ. Үүнээс хамгийн их буюу 65.3 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлтэй аж. Эрт илрүүлгийн үзлэгт  орон нутгаас Төв, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул  зэрэг аймгууд 16 мянгаас дээш хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр байна. Мөн түүнчлэн нийслэл хотын иргэд, оюутан залуусыг идэвхжүүлэх хүрээнд оюутны “Эерэг хандлага –Эрүүл оюутан” аяныг энэ сараас эхлүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.