images

"Нууцлаг ертөнц ба амьтад” үзэсгэлэн нээгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран манай улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн ховор эрвээхэй, усны цох, шавжаас бүрдэх “Нууцлаг ертөнц ба амьтадүзэсгэлэн гаргажээ. Мөн шувуу, хүрэн баавгайн чихмэл, манай улсад сүүлд шинээр бүртгэгдсэн эрвээхэй гэх мэт үзмэрүүд байх бөгөөд амьтдын олон дүр төрхийг нэг дороос үзэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Уг үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, энэ сарыг дуустал үргэлжлэхээр товлогджээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Байгалийн түүхийн музейн үзүүлэг үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа Бид нууцлаг ертөнц дэх амьтдыг үзэсгэлэнгээр дамжуулан ойроос харуулахыг зорилоо. Ингэхийн тулд үзмэрүүдээ маш нямбай, зөв цэгцтэй бэлдэж,  хоёр хоногт багтаан тус танхимыг цэвэрлэж тохижуулсан. Мөн энэ жил музейн сан хөмрөгт шинэ хөхтөн амьтан, шувууны чихмэлүүд нэмэгдсэн” гэжээ. Тус үзэсгэлэн Байгалийн түүхий музейн танхимд 9-18 цагийн хооронд үргэлжилнэ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.