Урианхай судлаачид урагштай байна
Чихэнд чимэгтэй
2022-11-08
“Өвөг урианхай” ТББ болон “Өнөд оршихуйн бэлчир” түүх судлалын төвөөс зохион байгуулсан түүхийн цуврал лекц болон түүх соёлын арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр “Зайсан хилл” төвд болж өнгөрөв. Энэ удаад түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга “Урианхай түмний бүрдэл, тархалт, үүх түүхээс” сэдвээр лекц уншиж урианхай түмний долоон үеийн цуурч, соёл судлаач Б.Наранбат цуур хөгжмийн аялгуу өргөв. Тус арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дараагийн үйл ажиллагааг Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран энэ сарын 12-ны өдөр хийж түүхийн ухааны доктор, профессор, тус төвийн соёлын биет бус өвийн шинжээч М.Ганболд “Монгол туулийн хөгжилд урианхайчуудын оруулсан хувь нэмэр” сэдвээр лекц унших ажээ. Мөн Ховд аймгийн Дуут сумаас туульч У.Зундуй уригдан ирж оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.