images

Музейнүүд хүүхдүүдээр дүүрнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     Соёлын яамнаас энэ сарыг Соёлын бүтээлч сар болгох аян зарласан. Энэ аяны хүрээнд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Байгалийн түүхийн музейгээс өөрсдийн үзмэр, цуглуулгыг судалгаанд тулгуурлан сурагчдад танин мэдүүлэхээр “Бяцхан палеонтологич”, “Мөр” сургалт хийх гэж байна. Уг сургалт танхимын болон танхимын бус хэлбэрээр 11 дүгээр сарын 08-наас 13-ний хооронд болно. Харин Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр “Ухаант Цэцэнхүү” музейн аялал зохиож, 11-нд монголчуудын уламжлалт ааруул хийх аргыг хүүхдүүдэд таниулах аж. Мөн Богд хааны ордон музей ахлах ангийн сурагчдад зориулан “ХХ зууны эхэн үеийн Монгол улс” боловсролын хөтөлбөр бэлтгэсэн нь маргааш үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.