images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Египетэд

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     Египет улсад өчигдөр эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн 27 дугаар бага хуралд оролцохоор очоод буй Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шарм Эль-Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиси, НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш нар угтан авлаа. У.Хүрэлсүх уг уулзалтад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

     27 дугаар бага хурлаар “Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах”, “Уур амьсгалын санхүүжилт”, “Хүлэмжийн хийг сааруулах”, “Ил тод байдлыг сайжруулах”, “Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх”, “Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо” зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ.

     Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийг 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан бол Монгол улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.