images

Монголын газрын тосны үйлдвэрийн төсөлд Итали, Франц, Америкийн араас Хятадын компани орж ирэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Монголын анхны газрын тосны үйлдвэрийн барилгын ажилд Хятадын “MEIL” (Megha Engineering & Infrastructures Limited) компани оролцохоор болов. Газрын тосны үйлдвэрийн барилгын ажил EPC-1, 2, 3, 4 гэсэн дөрвөн багц ажлаас бүрдэж буй. Тэгвэл тус компани лицензгүй технологийн байгууламжийн ажил буюу EPC-2, үйлдвэрийн цахилгаан станцын ажил буюу EPC-3 дугаар багц ажлуудыг 790 сая ам.долларын өртгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэ хоёр багц ажлын тендер 5, 6 дугаар саруудад зарлагдаж 7, 8 дугаар саруудад тендер хүлээн авсан байна. Харин үйлдвэрлэлийн технологийн бус байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн EPC-1 багц ажлыг Энэтхэгийн компани хийж дуусаж байгаа бол лицензтэй технологийн байгууламж буюу EPC-4 багц ажлын тендерийг 7 дугаар сард Итали, Франц, Америкийн компаниуд авсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.