images

У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна


    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын 27дугаар бага хурлын үеэр "Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилттой байна" гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдээд байна. Уг хурлын индэр дээрээс үг хэлэхдээ тэрбээр "2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна гэж мэдэгджээ. "Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтот хувь нэмрээ биелүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйгээс 13 хувийг нь босгоод байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал мэдээлж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.