images

“ONDO Space” хиймэл дагуул хөөргөнө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-09


    Харилцаа холбооны салбарын “ONDO” компани өнгөрсөн Ням гарагт “Маш ONDO” хурал зохион байгуулж мөрөөдөл, асуудал, шийдлийн талаар ярив. Хурлын үеэр тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Анар “ONDO Space” компаниа нээж, Монгол улс анх удаагаа сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болсныг зарлалаа. Энэ талаар МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа “Таван жилийн хугацаанд суурь судалгаа хийгээд, сүүлийн нэг жилд нь Монголд сансрын технологи нэвтрүүлэх талаар нарийвчлан судалсны үндсэн дээр өнөөдөр “ONDO Space” компанийнхаа нээлтийг хийж байна. Сансрын хиймэл дагуул маань дэлхийн томоохон лабораториудаар шалгагдсан. Бид дараа жил 6, 8, 9 дүгээр сард туршилтын гурван хиймэл дагуул хөөргөнө. Гэхдээ геополитикийн нөхцөл байдлаас болоод цаг нь хойшилж магадгүй. Уг нь 3 дугаар сард хөөргөх ёстой байсан. Туршилтын хиймэл дагуулаа хөөргөсний дараа олон улсаас хөрөнгө оруулалтаа татаад, дараагийн таван жилд шатлалтайгаар 176 хиймэл дагуул хөөргөнө. Бид хүмүүсийн сайн мэддэг Starlink шиг өргөн зурвасын үйлчилгээ үзүүлэхгүй. Өөр сегментийн харилцаа холбооны асуудлыг шийдэх машин хоорондын харилцааг зохицууулахаар бүтээсэн” хэмээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.