images

Өвөр Монголын нутгаас чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар илрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-09


     Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах 6000 жилийн өмнөх археологийн дурсгалт газар Өвөр Монголын Цахар баруун гарын дунд хошууны нутгаас илрүүлжээ. Нутгийн малчид түүгээр өнгөрөхдөө өвс ургамалгүй, өвөрмөц хэлбэрийн чулуудтай эзгүй газар байгааг мэдээлсэн байна. Үүний дараа археологичид судалгаа хийж ваар, чоппер, чулуун хутга, таваг, сүх зэргийг олжээ. Мэргэжилтнүүд үүнийг Яншаогийн соёлд хамаарах шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор хэмээн баталжээ. Яншаогийн соёл нь Шар мөрний дагуу 5000-7000 жилийн өмнө үүссэн бөгөөд вааран эдлэл хийх технологиороо алдартай аж. Энэхүү дурсгал нь Өвөр Монголын нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн хоёр дахь дурсгал юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.