“Тэрбум мод” хөдөлгөөний тухай Хятадын хэвлэлд
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Монгол улсад өнгөрсөн жил баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоогийн байдлаар 10.2 сая мод тарьсан талаар Хятадын “Синхуа” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, хүн амын ихэнх хэсэг нь амьдардаг Улаанбаатар хотын ойролцоо 1.3 сая мод тариалжээ гэсэн байна. Мөн Монгол улс энэхүү зорилтдоо хүрснээр хамгийн багадаа газар нутгийнх нь есөн хувь ойгоор бүрхэгдэж, хүлэмжийн хий 600 мянган тонноор буурна гэдгийг онцолжээ. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр цөлжилттэй тэмцэхийн тулд нэг тэрбум мод тарина хэмээн зарласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.