Монгол улс Европын “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Египет улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай уулзаж Ойн түншлэлийн тухай Монгол улс болон Европын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс Европын холбооны энэ хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны орон болж байна. “Ойн түншлэл”-д нэгдсэнээр Монгол улс ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар Европын орнуудтай хамтран ажиллах бололцоотой болж байгаа юм.
Өнгөрөгч 9 дүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр Урсула фон дер Лайен У.Хүрэлсүхтэй уулзахдаа Монгол улсыг “Ойн түншлэл”-д нэгдэхийг уриалсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.